Монголын гэрэл зургийн нэгдсэн холбоо, МАСЗХ хамтран “Энх цагийн эх орончид” сэдэвт гэрэл зургийн уралдаан зохион байгуулж дүнгээ гаргалаа. Эх орончдын өдөрт зориулсан тус уралдаанд 65 уран бүтээлчийн 230-аад бүтээл хүч сорьсноос МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин С.Батсүхийн “2.600.078” нэртэй зураг торгон жолоо өргүүлж, 500 мянган төгрөгөөр шагнуулав. Удаах байрт “Ардчилал” сонины гэрэл зурагчин Ү.Одбаярын ”Гал сөнөөгч”, Б.Түвшингийн ”Торгон хил дээр” нэртэй бүтээл жагсав. Харин тусгай байрт “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн “Монгол улсын төлөө зүтгэе”, Ц.Батбаатарын “Цөлжилтийн эсрэг тэмцэе” нэртэй бүтээл удааллаа.
Д.Эрдэнэцэцэг