Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөл, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Монгол орны агнуурын амьтдын шилдэг олзвор” нэртэй үзэсгэлэнг хоёр дахиа зохион байгуулж байна. Өчигдөр нээгдсэн үзэсгэлэнд 60 гаруй үзмэрээс гадна олон улсын тэмцээнүүдээс Гран при шагнал хүрттсэн олон үзмэр тавигджээ. Үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд 14 хоногийн турш үргэлжлэх юм.
Б.Март