“Говийн Лха” бурхан тахих шашин урлагийн цэнгүүнийг өнгөрөгч сарын 22-нд хийхээр байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Энэ талаар Монголын эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэгээс тодруулахад “Монгол эрчүүдийн хийморь лундаа, сүр жавхааг бадраагч “Говийн Лха” бурхныг тахих шашин урлагийн цэнгүүн хавар болохоор боллоо. Тасалбар худалдан авсан хүмүүс манай холбоон дээр ирж мөнгөө авч болохоос гадна энэ сарын 19-нд Бөхийн өргөөнд болох “Би монгол эр хүн” тоглолтыг тасалбараараа үзэх боломжтой гэлээ.