25 дугаар суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр олонд танигдсан сэтгүүлч Г.Алтантүрүү үзэгчидтэйгээ дахин уулзахаар болжээ. Энгийн хэрнээ сонин содон асуултууд, хэнэггүйхэн яриатай хуучин хөтлөгч энэ сарын сүүлчээр “Танайд хоноё” нэвтрүүлэгтээ эргэн ирж хөтлөхөөр болсон байна. Тэрээд айлд биш гэртээ хонодог болсноос хойш “Толь” сонин, “Би Ай Зи Монголиа” студи байгуулаад, эхнэр хүүхэдтэй болоод амжжээ.