Мэргэжлийн найруулагчдын ур чадвар, авхаалж самбааг сорьсон “Холливуудад аялах тасалбар” реалити шоу удахгүй “В”, Ийгл телевизээр цацагдах гэж байна. Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол кино нэгтгэл” ажиллаж, “Hero” интертайнмэнт, “В”, Ийгл” телевизтэй хамтран зохион байгуулж байгаа уг нэвтрүүлгийн ерөнхий шүүгч нь Холливуудын найруулагч, продюсер Патрик Макманус юм. “АМС фокус”, АВС студид кино найруулагчаар ажилладаг тэрбээр “Монгол орныг дэлхийд мэдүүлэх олон сайхан зүйл байна.
Энэ ард түмэн танигдахгүй үлдэх нь дэндүү харамсмаар” хэмээн ярьжээ. Патрик манай эх оронд ирээд хоёр сар орчим болж байгаа юм. Телевиз, радио, студи, продакшны найруулагчдын дунд зохиох нэвтрүүлгийн эцсийн шатанд 10 хүн тунаж үлдэн, хоёр сарын хугацаанд өгөгдсөн даалгаврын дагуу өрсөлдөнө. Холливуудын хэмжээнд очсон бүтээлийг эх орондоо хийх зорилготой реалити шоуны ялагчаар тодорсон нэг найруулагч Холливуудад очиж, мэргэжил дээшлүүлж, туршлага судлах эрхтэй болох юм байна.