Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгээс дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Ижийдээ захидал бичээрэй” уралдааны шилдгүүд тодров. Уралдаанд 2700 гаруй захидал ирснээс тэргүүн байрт хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн “Өвгөнхүүгийн дуутай захидал” , удаах байрт Х.Болормаа, Ж.Алтанцэцэг нарын захидал шалгарчээ. Сонирхуулахад 2700 захидлын эхний 100 нь ном болон хэвлэгдэх юм.