Соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Дэлгэрмөрөн бие даасан дөрөв дэх цомгоо сонсогчдодоо хүргэв. Цомгийн нэр "Үлгэр жаргаасан тал" бөгөөд 11 дуу, нэг бонус дуутай гэнэ.м Бонус дуу гэдэг нь дууг ая хэлбэрээр бмичсэн утгыг илэрхийлдэг аж. Өөрөөр хэлбэл "Би Монгол хүн" дууны фонаграммыг дуучин маань сонсогчдодоо бэлджээ. Түүний цомог "HiFi", "Orange" рекордсын бүх салбараар өнөөдрөөс худалдаанд гарч эхэллээ.