Монголын рок поп, хип хоп, хошин урлагийнхан хамтарч “Сэтгэлийн эгшиг” хандивын тоглолтоо энэ сарын 13-нд “Аса цирк”-т тоглох нь. Тоглолтыг “Малтай монгол иргэн” хөдөлгөөнийхөн зохион байгуулж, ерөнхий найруулагчаар М.Болд ажиллаж байгаа бөгөөд BX, Bobo, Баярцэцэг болон “Татар”, “Нисванис” зэрэг хамтлаг, дуучид оролцох юм байна. Тоглолтоос олсон орлогыг зудад нэрвэгдсэн малчдад хүргэх ажээ.