Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилий ой, Орхон аймаг байгуулагдсны 35 жилийн ойд зориулж “Ану хатан” нэртэй түүхэн дуурь бүтээжээ. Уг бүтээлд Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогын эсрэг тэмцэл өрнүүлж, монгол түмнээ нэгтгэхийн төлөө тэмцэлд халуун амиа зориулсан Анударь хатны мөнхийн гавьяаг харуулсан аж. “Ану хатан” дуурь энэ сарын 25, 26, 27-нд Орхон аймгийн соёлын ордонд нээлтээ хийх бөгөөд 30-нд нийслэл хотноо “айлчилж”, ДБЭТ-ын тайзнаа амилах гэнэ. Дуучин С.Ариун-Эрдэнэ, том хэмээн алдаршсан дуучин Б.Баттөр гоцолж байгаа бөгөөд “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын 60 гаруй уран бүтээлч тус дуурьд оролцон тоглож байгаа юм байна.