Энэ сард болон гуравдугаар сард нээхээр товлосон, кино сонирхогчдын хамгийн их хүлээж буй зарим бүтээлийг танилцуулъя.

• “Death on the Nile”
Алдарт зохиолч Агата Кристигийн номоос сэдэвлэн бүтээсэн уг детектив жанрын киног өнөөдрөөс үзэгчдэд хүргэнэ. Тус кинонд тансаг зэрэглэлийн хөлөг онгоцонд болсон нэгэн аллагын талаар өгүүлэх юм.

• “Ambulance”
Адал явдалт бүтээлүүд найруулдгаараа онцлогтой Майкл Бэйгийн ээлжит эл бүтээл ах, дүү нар банк дээрэмдэхийг завдах боловч тэдэнд бэрхшээлүүд тулгарч, хүнд бэртэлтэй өвчтөн авч явсан түргэн тусламжийн машиныг барьцаалж буйгаар эхэлдэг. Тус киноны гол дүрүүдэд Жейк Жилленхол, Эйза Гонзалес, Яхья Абдул Матин нарын жүжигчин тоглосон юм.

• “The batman”
Брюс Вэйний адармаатай амьдрал, төсөөлшгүй адал явдлын талаар өгүүлдэг “The Batman”-ий гол дүрд жүжигчин Роберт Паттинсон тоглосон нь үзэгчдийн хүлээж буй хамгийн том шалтгаан. Готам хот болон шинэ Брюс Вэйнтэй ирэх сарын 3-наас “уулзах” нь.