Жүжигчин Л.Өлзийхүү Чика год очиж, “Emotion” хамт лагийнхантай уулзаад иржээ. “Sweetymotion” нэрээр уран бүтээлээ туурвиж буй уг хамтлагийнхан шинэ цомгийнхоо бичлэгийн ажилд орчихсон тун завгүй “гүйлдэж” байгаа гэнэ. Тэдний продюссер, хөгжмийн зохиолч Чинбат эх орныхоо нэрийг харь нутагт мандуулах олон сайхан зүйл хийж байгаа гэнэ. Л.Өлзийхүү тэднээр бахархаж байгаагаа дурдаад, “Тэд үнэхээр эрч хүчтэй, урлагийн төлөө зүтгэж байгаа нь маш их урам зориг өглөө. Тэдний шинэ уран бүтээлийн анхны сонсогч болсондоо баяртай байна. Та ч бас “хуучин” хамтлагийн шинэ дууг сонсоод миний адил мэдрэмжийг авах байх” хэмээн ярьсан юм. Сонирхуулахад, “Emotion” хамтлаг хар арьст дуучидтай хамтран хип хоп хэмнэлтэй дуу дуулж байгаа бөгөөд тун удахгүй тэрхүү цомгоо Монгол руу илгээх аж.
Т.НЯМ