
Улаанбаатарын дийлэнх зах, дэлгүүрт энэ сарын дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар хонины ястай мах кг нь дунджаар 12 300, үхрийнх 14 250 төгрөгийн ханштай байжээ. Энэ нь үхрийн ястай мах өмнөх долоо хоногийнхоосоо кг нь 270, хониных нь 490 төгрөгөөр өссөн дүн болсныг нийслэлийн Статистикийн газраас танилцууллаа. Тэгвэл хонины цул махыг кг-ыг нь дунджаар 13 000, үхрийнхийг 15 500-16 000 төгрөгөөр борлуулж байжээ. Энэ нь долоо хоногийн хугацаанд хонины цул махны үнэ 50 гаруй төгрөгөөр хямдарч, үхрийнх нь 240-өөр нэмэгдсэн дүн юм. Өнгөрсөн долоо хоногт “Эмээлт” захад хонь, үхрийн махыг бөөнд нь дунджаар 9500 төгрөгөөр малчдаас худалдан авсан байна. Энэ нь мах худалдан авах болон зарах үнийн зөрүү 6000 орчим төгрөг болж нэмэгдсэн гэсэн үг.