
Уул уурхайн салбарын орлого 2.1 хувиар нэмэгджээ Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 299.1 тэрбум төгрөг төвлөрүүлснийг салбарын яамнаас мэдээлэв. Төрлөөр нь ангилж үзвэл зэсээс 238.7, алтнаас 16, нүүрсээс 15.8, цайраас 14.1, хайлуур жоншноос 7.2, төмрөөс 3.1, бусад ашигт малтмалаас 4.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Ингэснээр тус салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 158.7 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өссөн аж. Үүнд зэс болон баяжмалын орлого 180.9 (4.1 дахин), цайрынх 9.4 (гурав), алтных 8.9 (2.3), бусад ашигт малтмалынх 2.8 (3.1) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин зарим ашигт малтмалаас олсон орлого багассан байна. Тодруулбал, нүүрсээс олсон орлого 33.1 (67.7 хувь), төмрийнх 9.6 (75.6), хайлуур жоншных 0.6 (8.2) тэрбумаар буурсан гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор