
Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн, хөрөнгөөр баталгаажсан хоёр дахь үнэт цаас болох “Омни актив ТЗК”-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг өнгөрсөн 21-24-нд авч дууссан. Ингэхэд стратегийн таван хөрөнгө оруулагчаас хоёр тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий захиалга ирүүлсэн байна. Мөн олон нийт буюу 124 хөрөнгө оруулагчаас гурван тэрбумын үнийн дүнтэй 125 захиалга ирүүлжээ. Хуваарилалтын төлөвлөгөөний дагуу дээрх захиалгуудыг 100 хувь биелүүлснийг Монголын хөрөнгийн биржээс өнгөрсөн баасан гарагт мэдээлэв.
Бэлтгэсэн Ц.Ундрал