
“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес өнгөрсөн долоо хоногийн эцсээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг зөвшөөрсөн байна. Тэрбээр дээрх албан тушаалд 2017 оны тавдугаар сард томилогдож байжээ. Армандо Торрес нь 2016 оноос эхлэн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажилласан юм. Одоогоор түүний халааг авах хүнийг томилоогүй гэнэ. Шинэ удирдлагыг томилтол өдгөө гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэхээр болжээ
Бэлтгэсэн Ц.Болор