
Франц улсад зохион байгуулдаг Каннын кино наадамд Монголын уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй оролцох шийдвэрийг Засгийн газрын 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 73 дугаар тогтоолоор баталгаажуулсан. Үүний хүрээнд 75 дахь удаагийн Каннын кино наадмын дэргэдэх “Marchй du films” хөтөлбөрт Монголын арилжааны болон арт хаус шинэ бүтээлийг сурталчлах талбай ажиллуулахаар болсон байна. Мөн тус наадмын бүрэн болон богино хэмжээний уран сайхны киноны уралдаант хэсэгт бүтээлээ илгээх уран бүтээлчдийн бүртгэлийн төлбөрийг Соёлын яам хариуцах бөгөөд өрсөлдөхөөр шалгарвал бүх талаар дэмжин ажиллах юм. Ташрамд дурдахад, дараах шаардлагыг хангасан кино уран бүтээлийг Каннын наадамд бүртгүүлэх эрхтэй байдаг аж. Үүнд тус наадмаас өмнөх 12 сарын хугацаанд бүтээсэн, Монголоос өөр оронд гаргаагүй, 60 минутаас дээш хугацаатай, олон улсын аливаа уралдаан, соёл урлагийн арга хэмжээнд нэр дэвшүүлэн оролцоогүй байх шаардлага багтдаг гэнэ.