
“Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Камила Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо. Ингэснээр тэрббээр 15 насандаа Гавьяат цолоор энгэрээ мялаав. Үүний сацуу Бээжингийн олимпоос медаль авсан есөн тамирчин Гавьяат цол хүртжээ.
Тэрбээр допингийн асуудалд буруутгасны улмаас сэтгэл зүйн их дарамтад өртөж, ганцаарчилсан төрөлд түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй билээ. Асар их сэтгэлийн дарамт хүнд нөхцөл байдлыг эрэмгийгээр даван туулж, олимпын уран гулгалтын тэмцээнээс дөрөвдүгээр байрт шалгарсан билээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ