Монголын ирээдүй болон оюутан залуус, программ хөгжүүлэгчдийн идэвхи чармайлт хүсэл сонирхлыг дэмжих, шинэ санаа санаачилгыг амьдралд нэвтрүүлэх боломж олгох, онлойн контентыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт” сэдэвт уралдаан зарлахаар болжээ. Уралдааныг Мэдээллийн технологийн үндэсний парк, Монголын залуу программистуудын холбоо хамтран энэ сарын 15-наас тавдугаар сарын 12-ны өдрийг хүртэл зарлаж байгаа юм. Нээлтийн ажиллагаа энэ сарын 15-ны 15:00 цагт Мэдээлэл Технолгийн үндэсний паркт болох юм.