Монголын уран зургийн галерейгаас зохион байгуулж байгаа уран зургийн сургалтад Баянгол дүүргийн “Гэгээрэл” хөгжлийн төвийн 9-16 насны 30 гаруй сурагч оролцжээ. Хүүхдүүдэд уран зургийн суурь элементүүдийг олгох энэхүү сургалтаар бүтээлүүдтэй танилцуулан, холбогдох дасгал даалгаваруудыг практик дээр хийлгэсэн байна. Сурагчид өөрсдийн ертөнцийг харуулсан бүтээлээ зурж, дараагийн сургалтад суух хүсэлтэй буйгаа илэрхийлсэн аж.