Яруу найрагч Өлзийбүрэнгийн Батзоригийн “Шүүдэрт зөргийн гуниг” ном саяхан хэвлэгдэн гарчээ. Бүтэлгүй гэнэн дурлал, анхны хайрын гэгээн гуниг, санаашрал дүүрэн шүлгүүдээс бүтсэн энэ ном Ө.Батзоригийн яруу найргийн анхны бүтээл юм. Тэрбээр төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр, яруу найрагч Д.Чинзориг нарын шавь юм. Шүлгийг нь уншихад шүүдэр амтагдах энэ ном уншигч танд сэтгэлийн гэгээ нэмнэ гэдэгт итгэлтэй байна.