Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ, Монголын хүүхдийн ордон, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль хамтран зохион байгуулдаг “Хүрэл тулга” улсын яруу найргийн наадам ирэх сарын 9-нд болох аж. 10 дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй уг наадамд аймаг, дүүргээс шалгарсан шилдэг яруу найрагч хүүхдүүд шүлгэн хүлгээ сойх юм. “Хүрэл тулга” наадам өнгөрсөн жилээс эхлэн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон. Энэхүү наадамд оролцох хүүхдүүд ирэх сарын 8-нд шилдэг зохиолчидтой уулзаж зөвлөгөө авах юм байна