Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Контемпорари урлагийн төлөөлөгчид соёл аялал жуулчлалыг сурталчлах нь

2022-07-27

MN арт галерейгаас “Spirit of gobi” наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль орчноо хайрлан хамгаалахын чухлыг дотоодын болон Монгол орныг зорин ирэх гадаадын аялагчдад эл наадмаар дамжуулан уриалах зорилготой аж. Мөн Монголын орчин үеийн урлагийг дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалын цоо шинэ брэндийг хөгжүүлэх зорилготой юм байна. Өнөө жилийн наамдыг “Уяхан замбуу тивийн нар” агуулгын дор зохион байгуулах бөгөөд 17 уран бүтээлчийг сонгон оролцуулахаар болжээ. Тодруулбал, Монголоос А.Очирболд, Б.Номин, С.Ганзүг, Б.Содномдаржаа, Э.Цагаанцоож, Ц.Түвшинжаргал, Н.Амарсайхан, О.Энхтайван, Б.Маналжав, Л.Очирсүх, Б.Мөнхзул, Ц.Ган-Эрдэнэ, З.Номин, Т.Баттогтох нарын уран бүтээлч оролцоно. Түүнчлэн гадаадын шилдэг уран бүтээлчдийн төлөөлөл ч оролцох нь. “Spirit of gobi” наадам ирэх сарын 4-7-нд болох бөгөөд оролцогчид дөрвөн өдөр, гурван шөнө электрон хөгжмөөр сонороо мялааж, өдгөө цагийн контемпорари урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн бүтээлээр мэлмийгээ баясгах боломжтой.