Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Германд ажиллах хүсэлтэй гадаадын иргэдийн тоо өсжээ

2022-08-02

Германы хөдөлмөрийн зах зээлд Европын Холбооны бусад орноос ажиллахаар очсон иргэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд тэдний тоо гурав дахин нэмэгдсэнийг ХБНГУ-ын Статистикийн газраас нийтэлсэн хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний мэдээлэлд дурджээ. Түр оршин суух зөвшөөрлийг Герман улс идэвхтэй олгож буй. Тодруулбал, 2021 оны эцсээр Европын Холбооны бусад орны 295 мянга гаруй иргэн ХБНГУ-д хөдөлмөр эрхлэхээр түр оршин суух зөвшөөрөл авсан байна. 2011 онд тэдний тоо 90 500 байсан гэнэ. Түр оршин суух зөвшөөрөлтэй ажилтнуудын дөрвөний нэг нь “цэнхэр карт” эзэмшигч байв. Тэд жилд 56 400 евро (үүнээс татвар төлнө)-гоос багагүй цалин авдаг гэнэ. Өнгөрсөн оны эцсийн байдлаар “цэнхэр карт” эзэмшигчдийн 48 хувь нь эмч, инженер зэрэг эрэлттэй мэргэжлийнхэн байжээ. Германд ийм зөвшөөрөлтэйгөөр ажиллагсдын хамгийн их буюу 11 хувь (33 900) нь Энэтхэгийн иргэд байна. Тэдний дараагаар эхний тавд Босни-Херцеговин (26 300), Косово (19 600), Серби (17 400), Хятадын (16 700) иргэд оржээ. Сонирхолтой нь, АНУ-ын иргэд эл жагсаалтын зургадугаарт багтсан байна.