Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ким Сун-Чуль: Хятадын бохир хөрсөнд ургуулсан хүнсний ногоог Монголчууд авдаг

Олон жилийн судалгааны үр дүнд ургуулсан усан үзмийн зургаа сошиал орчинд тавьснаар олон нийт ихээр сонирхож, сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж төсөөлөөгүй хэмээн энгийн ярих эрхэм бол БНСУ-ын эрдэмтэн, судлаач Ким Сун-Чуль. Түүнийг бид “Өнөөдрийн онцлог” зочиноор урьж, монголчууд чанартай хүнсний ногоо хэрэглэж чаддаг, эсэх болон дотооддоо нарийн ногоогоо бүрэн хангах боломж бидэнд бий юу гэдэг сэдвээр ярилцлаа. Тэрбээр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 30 мянган метр дөрвөлжин талбайд эмийн ургамал, нарийн ногоо, амтат төмснөөс эхлүүлээд чавга, гүзээлзгэнэ, усан үзэм зэрэг 30 гаруй төрлийн нарийн ногоо тарьдаг. Монголд ирээд 22 жил болж байгаа юм. Анх “Ионсей Найрамдал” эмнэлгийн инженерээр ирж, 3 жил болоод 2002 оноос Хүрээ дээд сургуульд багшаар ажиллаж эхэлсэн аж. Харин 2001 оноос бүх төрлийн хүнсний ногоог тарьж ургуулж эхэлсэн байна.