Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

E-Mongolia системээр хүүхдээ ЦЭЦЭРЛЭГТ БҮРТГҮҮЛЭХ заавар

Цэцэрлэгийн бүртгэл маргааш (2022.08.10) E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд албан ёсоор эхэлнэ.

Цахим бүртгэл үнэ төлбөргүй явагдах бөгөөд E-Mongolia платформыг ашиглахад хүндрэлтэй иргэд өөрийн харьяа хорооны нийгмийн ажилтан, холбогдох хүмүүст хандахыг зөвлөж байна. 

Бүртгэл наймдугаар сарын 10-24 хооронд үргэлжлэх учир ачаалал үүсгэхгүйгээр зааврын дагуу бүртгүүлэхийг холбогдох байгууллагууд сануулжээ. 

E-mongolia-д хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх заавар
 

1. E-Mongolia системд нэвтэрч орно.

2. "Үйлчилгээнүүд" цэсийг сонгоно.

3. "Үйлчилгээ" цэс рүүгээ орж, "Сургуулийн өмнөх боловрол" гэсэн цэсийг сонгоно.

4. "Сургуулийн өмнөх боловсрол" цэснээс "Онлайн үйлчилгээ" цэсийг сонгоно.

5. "Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт" цэсийг сонгон, хүүхдээ бүртгүүлнэ.