Амралтын өдрүүдэд байнга тоглолттой байдаг ДБЭТ-т ирэх бямба, ням гаригт Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет тоглох гэж байна. “Севилийн үсчин”-ий гол дүрд гавьяат жүжигчин С.Мөнгөн цэцэг Ч.Баттөр, Ө.Уянга, Ч.Чинзориг нар гоцолно. Дараачийн бямба, ням гаригт “Сарьсан багваахай” дуурь , “Хунт нуур” балетыг үзэгчдийн хүртээл болгохоор товложээ.