Дэлхийн агаарын спортын холбооноос (FAI) жил бүр зохион явуулдаг “ФАИ-ийн өсвөрийн зураач” уралдаанд ирүүлэх материалыг ирэх сарын 1-ны өдөр хүртэл Монголын агаарын спортын холбоонд хүлээн авна. Энэ удаагийн уралдаан “Нартай хамт хийсэн нислэг” сэдэвтэй бөгөөд 7-10, 11-14, 15-18 гэсан насны ангиллаар явагдана. Уралдаанд бүтээлээ ирүүлэхдээ А3 цаасан дээр бүх төрлийн арилдаггүй бичгийн хэрэгслээр гараар зурсан байх шаардлагатай аж. Зөвхөн энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны дор ФАИ-д ирсэн материалууд олон улсын шүүлтэд оролцоно. Иймээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор амжиж бүтээлээ дараах хаягаар ирүүлээрэй.
Улаанбаатар-48, ХУД, Олимпийн ордон №103, ш/х 29
Монголын агаарын спортын холбоо (www.marsa.mn)