Монголын Хүүхдийн ордны Төгөлдөр хуурын дугуйлангаас уламжлал болгон явуулдаг “Forte and Piano” наадам энэ сарын 21-22-нд болох гэж байнэа. Наадамд төгөлдөр хуур сонирхон суралцагч хот хөдөөгийн 150 гаруй хүүхэд оролцох аж. Найман нас хүртэл, 9-10 нас, 11-13 нас, 14-өөс дээш гэсэн дөрвөн насны ангиллаар ирээдүйн төгөлдөр хуурчид өрсөлдөх юм. Бяцхан төгөлдөр хуурчид Ф.Шопены бүтээлээр ур чадвараа шалгуулах ажээ.