Улсын филармонийн морин хуурын чуулга цэргийн баярт зориулан дэлхийн хөгжмийн дээжээс өөрийн хөгжимд зориулан хөрвүүлэн найруулж өнөөдөр шинэ тоглолт тавих гэж байна. Тоглолтыг Ц.Батчулуун, Д.Түвшинсайхан нар удирдах юм. Морин хуурын уянгат аялгуу хөгжмийн ертөнцөд чухал үүрэг, ач холбогдолтой болохыг энэ тоглолтоороо харуулахыг зорьж буй аж. Тоглолтын гол зорилго нь хөгжимчдийнхэ ур чадварыг дээшлүүлэх, авъяас билгийг хөгжүүлэх, морин хуур, ёочин зэрэг үндэсний хөгжмөөр тоглох цар хүрээг тэлэх зорилготой юм.