“SBN” телевиз “Сонголт” хэмээх 30 ангит кино бүтээжээ. Кинонд залуусын хайр дурлал, өш хонзон, гуниг зовлонг харуулах юм. Алхамт тутамд тулгарах олон сонголтоос алийг нь сонгохыг харуулсан киноны найруулагчаар “SBN” телевизийн ерөнхий найруулагч Д.Гансүх ажиллаж, гол дүрд жүжигчин Д.Бямбацогт, Б.Батзаяа нар тогложээ. “Сонголт” кино ирэх сард “SBN” телевизийн дэлгэцнээ гарах юм байна.