Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын амьдрал, уран бүтээлийг цахим ертөнцөд мөнхлөн, уран зохиол сонирхогчдын хүртээл болгох гэж байна. Монголын урлагийн зөвлөлийн “Соёл” урлагийн залуу манлайлагч хөтөлбөрийн хүрээнд “Чойномын ертөнц” вжб сайт бүтээж өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр www.choinom.mn сайтыг танилцуулж, найрагчийн музейн ховор үзмэр, түүний урласан бүтээл, шинэ үзмэрүүдийг үзүүлэх юм.