Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга үүсэн байгуулагдсаны 60-н жилийн ойд зориулаж тус чуулгийнхан “Нарны домог” бүжгэн жүжгийн цомнолыг ганцхан удаа тоглох юм байна. “Нарны домог” жүжгийг АУЗ Б.Лхагвасүрэн, хөгжмийг Төрийн шагналт, АЖ Д.Лувсаншарав нар бичиж туурвин УГЗ С.Сүхбаатар дэлгэц тайзнаа амилуулжээ.