Гадаад хэлний сургалтын төвүүдийн холбооноос Шинжлэх ухаан мэдээллийн технологийн үндэсний паркт өнөөдөр, маргааш хоёр өдөр “Сургалт-2010” үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил нэгдсэн холбоо, Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, мэргэжлийн сургалтыг дэмжих холбоодууд хамртан зохион байгуулж байна.
Энэ үеэр жижиг, дунд үйлдвэр эрхэлдэг болон гадаад хэл сурах эрмэлзэлтэй иргэд, ААН-д мэдээлэл өгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын бүтээгдэхүүнийг интернетээр сурталчилаж, худалдан борлуулах юм.