Төрөөс малчдад чамгүй анхаарал халамж тавьдаг. Ноос ноолуураа авч зах зээлд худалдаалсных нь төлөө дор хаяж хагас сая, дээд тал нь 10 гаруй сая төгрөгийн урамшуулал олгоно. Эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлттэй хамруулна. Тэднийг жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн үзэж энэ онд үнэмлэх, тамга тэмдэг олгохоор боллоо. Уг үнэмлэх, тамга тэмдгийг үнэгүй өгөх юм гэсэн. Үүний буруу юу байх вэ, малчдаа халамжлах нь зүйн хэрэг. Гэхдээ тэр хайр халамж энэ онд хэрээс хэтрэх шинжтэй. Манай улс 160.2 мянган малчин өрхтэй. Тэдгээр өрхөд 327 мянган хүн мал маллаж байна. Энэ хэсэг бүлгийг албаны хүмүүс “малчин” хэмээн тодорхойлж, “Монгол Улсын малчин” гэсэн үнэмлэх олгож, энгэрийн тэмдэг зүүлгэх гэнэ. Малчид тэмдгээ зүүгээд хонио хариулж, адуу гаа хураах юм байна л даа. Энэ ажилд хоёр тэрбум орчим төгрөг зар цуулахаар төсөвлөжээ. Тэмдэг зүүлээ гээд малчдын амьдралд ямар өөрчлөлт гарах вэ. “Малчид төрийн үйлчилгээг хүртэж байгаа. Тэр үйлчилгээнд хамрагдах хүн мөн эсэхийг үнэмлэхтэй үгүйг нь шалгаад л шийдэх юм. Тиймээс малчны үнэмлэх, тэмдэг зайлшгүй хэрэгтэй. Магадгүй нийтийн тээврийн унаанд хөн гөлөлттэй зорчих, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахад малчныг тодорхойлох бичиг баримт болно” гэх мэтээр асуудал хариуцсан албаны хүн их л сүржин ярьж байв.
Жилдээ нэг удаа хотод орж ирдэг, сумын төвдөө тоотойхон очдог малчдад нийтийн тээврийн хөнгөлөлт огт хэрэггүй. Бас үнэмлэхээ харуулаад, эмчид үзүүлнэ гэнэ үү. Нүүдэл суудал хийхдээ өнөөхийг нь гээчихвэл эмнэлгийн хаал гаар орох эрхгүй болох хэрэг үү. Энэ мэтээр солгой хоолойгоор дуу лах мэт нэг л чихэнд наалдацгүй шийд вэр гаргаад байгаа юм. Энэ ажлыг 2012 онд 100 хувь хийж дуусгах гэнэ. Төрийн ажил бүх сал барт ийм шуурхай болчихвол улс орны хөгжилд их л түлхэц болохсон. Яагаад энэ ондоо багтаан үнэмлэхтэй болгоно гэж албархаад байна вэ. Энэ онд сонгууль болох учраас тэр гэсэн хялбархан гаргалгаа хийж болно. Малчид бол сонгогчид. Сонгуулийн тухай шинэ хуулийг зөрчихгүйгээр сонгогчдод таалагдах ямар нэг арга сүвэгчлэхийг эрх баригчид хичээж байна. Тийн далдыг харж бясалгасан ашигтай хувилбаруудаа ажил болгох алхам тавьсны нэг нь энэ.
Сонгуулиар бэлэн мөнгө амлах, эд зүйл тараах зэрэг эдийн засгийн хөшүүргийг хуулиар хориглосон. Тиймээс нэг хэсэг сэрүүн зүүдлэгчид малчдыг дэмжиж буй нэрийн дор нууцхан хайр зарлаж, халамжлах бод логоо хэлбэр дүрсийг нь хувилган үргэлж лүүлж байгаа бололтой. Малчдын үнэмлэхний загвар урьд чилсан байдлаар гарчээ. Эгээ л их, дээд сургуулийн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй андуурмаар. Улаан хамба хилэн хатуу хавтастай. Дэлгээ үнэмлэхний эхний нүүрэнд малчны овог нэр, ургийн овог, харьяалал, регистрийн дугаар байх аж. Бичгийн цаасны А5-ын хэмжээтэй уг үнэмлэхний арын нүүрэнд малчдын сайн эзэмшсэн чадваруудыг нэг бүрчлэн дурдах гэнэ. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах арга технологийг бүрэн эзэмшсэн, арьс шир, сүү цагаан идээг боловсруулах чадвартай гэх мэтээр нэг бүрчлэн дурдах юм байх.
Малчид хэдийгээр мэргэжлийн боловсрол эзэмшээгүй ч хэдэн мянган жил хийж ирсэн энэ мэт ажилд суралцсан байж таарна. Үүнийг Монгол Улсын түүхэнд хэн ч тоож, авч үзэж, ач холбогдол өгч байгаагүй гэж их л “хайрласан” дүр эсгэх юм. “Монгол Улсын малчин” гэж алтан үсгээр сийлсэн гал улаан үнэмлэхийг Ерөнхий сайд, ХААИСийн захирал нар гарын үсэг зурж баталгаажуулснаар үнэмлэх эзэндээ хүрнэ. Ингэж малчин нь мэргэжил үү, тусгай боловсрол уу гэдгийг Монгол Улс түүхэндээ авч үзэж байгаа гэнэ. Малчны нэр хүндийг товойлгон харуулсан чухал шийдвэр гэх мэтээр хөдөөгийн малчдад цаасан малгай өмсгөж байна. ХААИС малчны анги нээсэн. Тэдэндээ л мэргэжлийн үнэм лэхээ олгоно биз. Хээр талд малаа адуулж яваа энгийн иргэд үнэмлэхтэй ч, үнэмлэхгүй ч сурсан ажлаа хийж, амьд ралаа аваад явна. Малчдын нэр барьж сонгуульд оноо авахаас өөр арга эрх баригчдад үгүй гэж үү.
Э.ЭНХ