Өчигдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн өдөр. Тухайн үед “Ардын эрх” сониныг Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лигдэн удирдаж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж нэгдүгээр орлогч эрхлэгчээр нь, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвдаш хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Тус сониныг удирдаж явсан хүмүүсийн нэг бол нэгэн цагт орлогч эрхлэгчээр ажиллаж явсан сэтгүүлч Д.Цэдэн-Иш. Бид халуун дотно яриа өрнүүлэв.

-Үндсэн хууль батлагд саны 20 жилийн ой гээд өнөө дөр хөл хөдөлгөөн ихтэй байна. “Ардын эрх”- ийнхэн энд их хувь нэмэр оруулсан. 76 хоногийн хуралдааныг даган “хуралдаж”, хэвлэн нийтэлж, их л ачаалалтай ажилласан даа. Тийм болохоор “АЭ”- ийг залгам жилсан “Өнөөдөр” сониныхны ч, та бид нарын ч баярын өдөр гэж хөөрмөөр байна.
-Чи бид нар нэг багт ажиллаж байсан болохоор ямар ажилтай, ачаалалтай өдрүүд байсныг надаар хэлүүлэлтгүй санаж байгаа биз ээ. Манай хэлтсийнхэн бараг бүтэн жил Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг сониноороо явуулж, ард олны саналыг улс орны өнцөг булан бүрээс авч нийтлэж, нэг ёсон доо 76 хоногийн хуралдааны бэлтгэлийг хангасан даа. Манай “Ардын эрх” чинь тэр үед Төрийн гэсэн статустай, төр засгийн ажлын дадлага турш лагатай ланжгар удирдлагуудтай, бас сайн сэтгүүлч, зохиолч олонтой, ямар ч ажил албыг түүртэлгүй даваад гарчихаар мундаг хамт олон байлаа. Нэрт нийтлэлч Батмөнхийн Лигдэн доктор, нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдорж агсан, нэрт яруу найрагч, зохиолч Дөнгөтийн Цоодол, Долгорын Нямаа гээд л аваргууд биднийг удирдаж, хамтарч ажиллаж байлаа. Хожмоо эд маань Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтнүүд болцгоолоо. Лий гээ эрхлэгч, Бал эрхлэгч нар маань Ардын Их Хурлын депутатаар сонгогдож энэ Үндсэн хуулийг 76 хоног хэлэлцэж баталцгаасан түүхэн хүмүүс. Лийгээ эрхлэгчдээ, Тэнгэрийн оронд буй Бал эрхлэгчдээ энэ баярын мэндийг нь хүргэмээр байна.

-Би ч гэсэн, манай сониныхон ч тантай санал нэгтэй байна. Хэлтсийнхнийгээ ч бас өнөөдөр дурсмаар санагдаж байна.
- Манайх чинь Улс төр, мэдээллийн хэлтэс нэртэй байсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин манай тоймчоор ажиллаж Улсын Бага Хурлын сурвалжлага, тойм бичиж, их дадлага туршлагатай болчихсон байсан. Ер нь төр засгийн хурал хуйг со нинд ингэж л бичдэг юм шүү гэдэг жишгийг тэр тогтоогоод өгсөн дөө. Тэр утгаараа манай сонин 76 хоногийн хуралдаан бичих туршлагатай байсан гэж хэлж болно. Манай хэлтсийнхэн ээлжлээд хуралдаанд суудаг байв. Яруу найрагч Долгорын Нямаа гуай, Дарь. Сүхбаатар, одоо Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж буй хурандаа Шир.Сүхбаатар, Хятад судлаач Долгорын Сүхбаатар гээд амидаа нар энэ Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан Ардын Их Хурлын сурвалжлагыг бичиж байсан юм. Намаржин, өвөлжингийн урт хуралдаан болно гэж эхэндээ бид ямар мэдсэн биш, Их хурлынхаа чуулганыг дэлгэрэнгүй өгөх юм шүү гээд эхнийх нь хуралдааныг 2-3 нүүрээр өгөөд эхэлсэн юмдаг. Тэгээд ч цаашдаа ач холбогдлыг нь бодоод, бас сониныхоо зангаргыг харуулаад анх ныхаа жишгээр сурвалжилж сурталчлаад ард нь гарсан. Хэлэлцэж буй Үндсэн хуулийн маань үг үсэг, заалт бүр онцгой ач холбогдолтой болохоор яаж хэлэлцээд, хэн гэдэг депутат ямар санал гаргаад яаж батлагдав гэдгийг протокол маягаар дэлгэрэнгүй мэдээлдэг байв. Манай хэд чинь цаг цагаар ээлжлээд л чуулганд сууна. Чуулган дуусахад ма териалаа бичиж бэлтгэнэ. Шөнөжин суугаад үүр цүүрээр сурвалжлагаа бичиж дуусгах үе манайханд бишгүй л бай сан. Техник хэрэгсэл ч одоогийнх шиг байгаагүй дээ. Хоёр гурван диктафоноо ээлжлээд л бариад гүйдэгсэн. Их Хурлын ажлын албаны зарим хүн манайхны хурлын тэмдэглэл, протоколоос зарим хүний хэлсэн үгийг асууж сураглаад лавлаад явах тохиолдол гарч байв. Үүнийг манайхан нэр хүндтэй, нухацтай ажиллаж байсны жишээ баримт гэж хэлж болох.

-Та бол анхдугаар чуулганд бүрэн суусан хүн. Тэр талаар эргэн дурсвал...
- Хурлын завсар чөлөөгөөр манай хоёр депутат, эрхлэгч нар маань их мэдээлэл, бас заавар зөвлөгөө өгнө. Өглөөний шуурхайдаа тэд ихэнхдээ ороод ирнэ шүү. Эмзэг, хурц асуудал хэлэлцэж буй үеийн мэдээ, сурвалжлагын өнгө аясыг тэд их анхаарцгаана. Яаж өгөх вэ гэдгийг бидэнд зөвлөнө. Ер нь мэдээллийн тэнцвэртэй байдал гэдэгт эрхлэгч нар маань ач холбогдол өгдөг байв. Их Хурлын чуулган зарим үед гацаанд орчих дөхсөн тийм үе байсан. Тэр үеийн байдлыг мэдээ, сурвалж лагаараа хурцатгачих вий гэдгийг эрхлэгч нар маань анхааруулна. Хурлын уур амьсгал хурцдах, хэл ам, хэрүүл давамгайлах үе гардаг л байсан. Нэг хуралдаан дээр яруу найрагч О.Дашбалбар агсан маань Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай руу үсрэх шахам очиж, ойрхон байсан хамгаалагч хоорондуур нь хөндөлсөж байсныг би санаж байна. Бас нэг хурц үе гэвэл, эмэгтэй депутатууд маань Ш.Сүрэнжав яруу най рагчийн депутатын эрхийг түдгэлзүүлэх ч бил үү шаард лага тавьж бөөн юм болж байв. Хүний эрх, эмэг тэйчүүдийн эрхтэй холбоотой заалт хэлэлцэж, эмэгтэйч үүдэд ажлын байрны дарамт, бэлгийн дарамт байгааг шүүмжлээд хэлэлцүүлэг явж байсан тийм үе байсан санагдана. Яруу найрагч маань үг хэлэхдээ “хонины бэл чээрт болж л байдаг явдал шүү дээ” гээд уянгын халил тайхан шиг аваад хаячихса наас үүдэж хэрэг мандаж байв. Энэ бүхнийг манай сонин аль болох хурцатгахгүй талаас нь мэдээлдэг байв.
Цагаан шонхрыг сүлдээ болгох уу, эсвэл морийг авах уу гэдэг дээр депутатуудын хэлэлцүүлэг их ширүүсч байсан. Бас нийслэлийн эрх зүйн асуудал хэлэлцүүлэх үеэр Улаанбаатар нэрийн талаар Улсын Бага Хурлын гишүүн депутат П.Улаанхүү үг хэлж, чуулганы танхимын уур амьсгал оволзож байлаа. “Коминтернээс өгсөн хувьсгалжсан Улаанбаа тар гэдэг энэ нэрийг өөрчилье” гэж тэр санал гаргасан юм. Зарим депутат “...Тэгвэл чи Улаанхүү гэдэг нэрээ Цагаанхүү болгочихоод энэ саналаа гарга...” гэж хашгираад танхимд инээд шуугиан, бас хэл ам болж байв. Хур лын иймэрхүү жишээ баримтыг манай сурвалжлагч, сэтгүүлчид жин банг нь тааруулаад бичиж нийтлэж байсан болохоор зарга залруулга бараг гардаггүй байв. Ардын Их Хурлын сурвалжлагатай тэр олон нүүр сонинууд борлуулалтаас амархан алга болж, бас гараас гар дамжин уншигддаг байсныг өнөөдөр дурсахад таатай байна. 70 гаруй мянган ширхгээр манай сонин хэвлэгддэг байсан юм шүү. Хот хөдөөгүй, айл гэр бүрт шахам хүрч байсан гэж хэлэхэд болно доо. Саяхан би ерээд оны үдээстэй “Ардын эрх”-ээ сонины номын санд үзэж байгаад Элбэгээ Ерөнхийлөгчтэй хийсэн бяц хан ярилцлагаа олж аваад их олзуурхлаа. Энэ ярилцлагад цонхлоод хийчихээрэй гэж хүсмээр байна. Манай сонины бодлого тэндээс бас хараг даад байгаа юм. “Эсрэг, тэсрэг байр суурь” гэдэг буланг бид байнга авч явдаг байсан шүү дээ. Зэрэгцэж суугаа нэр төртэй хоёр эрхэм депутат байр сууриа ингэж л илэрхийлж байж. Нэрт шог зохиолч, депутат Ж.Барамсай агсны хаа гэр бүл, үр хүүхдүүдэд нь энэ дашрамд баярын мэнд дэвшүүлье.
Ер нь Их Хурлын чуулганы үе гэлтгүй аливаа мэдээллийг тал талаас нь тэнцвэртэй өгөх талаар манай сонин, сонины эрхлэгч нар их анхаардаг байсан шүү. “Ардын эрх” бол ард түмний олон ургальч үзэл бодлын индэр байх ёстой гэцгээдэг байв. Энэ чуулганы үеэр байхаа, Ц.Элбэгдоржийн нэлээд том өгүүллийг “Ардын эрх” бүтэн нүүрээр нийтэлсэн юмдаг. Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд байсан байх. Лигдэн эрхлэгчийг дуудаж зэмлэсэн гэнэ. Төрийн сонин төрөө ингэж шүүмжлүүлж болж байгаа юм уу л гэсэн бололтой. Өглөөний яриан дээр Лийгээ эрхлэгч энэ тухай дурдаад өнгөрлөө. Удсан ч үгүй Да.Ганболдын нийтлэл, ярилцлага гарч байв. Д.Дорлигжав, Э.Бат-Үүл, Баабар нарын яриа, ярилцлага, нийтлэлүүд ч тэр үеийн “Ардын эрх”-д ойр ойрхон үзэгдэх болсон... Үндсэн хууль хэлэлцэж баталсан их хурлын чуулганы мэдээлэл сурвалжлагад ч бид олон ургалч үзэл бодол, олон талын төсөөллийг хамруулахыг хичээдэг байсан шүү. Манай сониныхон Үндсэн хуулийг хэлэлцүүлэх тэр үеийг, батлагдсан тэр баяртай мөчийг түмэн олондоо түүх болгон бичиж үлдээж чадсан юм шүү гэж хэлмээр байна. Хот хөдөөнөөс хүрэлцэн ирсэн 420 гаруй депутат намаржин, өвөлжин хуралдаж Үндсэн Хуулиа баталсан өдөр нь ёстой л “юун наадам, юун цагаан сар...” гэдэг шиг тийм баяр хөөр болж байсан. Бүгд нэг нэгнээ тэвэрч аваад л, зураг хөргөө авахуулаад л... Айхавтар том ажлын ард гарлаа даа, ялан дийллээ дээ гэдэг тийм уур амьсгал байсан.
-Баярын хүлээн авалтыг та санаж байна уу?
-Их тод санаж байна. Тодоос гадна сонины бодлого, байр суурьтай холбоотой нэг зүйл санаанд үлдэж... Хөөрч баярласан депутатууд маань спортын ордонд бөхөө үзчихээд Төрийн ордныхоо Их хурлын танхим руу хүлээн авалтадаа ирсэн юм. Бөх сунжраад “найр” оройтож эхэлсэн. Депутатууд, яам, Тамгын удирдлагууд, элчин төлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэн гээд бараг 600- гаад хүн тэнд цугласан байх. Ийм тооны хүн хүлээгээд авчих заал танхим ч тэр үед байгаагүй дээ. Чуулган олон хоног үргэлжлээд төр, засгийн төсөв зардал ч хэцүү болсон байх. Тэгээд л өөрийн юм өргүй гэгчээр Их хурлын танхимынхаа хоолой, хонгилуудыг оролцуулан байж босоо хүлээн авалт хийсэн юм. Их содон харагдсан юм гэвэл депутат Д.Энхбаатар, Ч.Баярцэнгэл, О.Очиржав нар гур вуулаа буриад үндэснийхээ тод өнгийн тоорцог, дээлээ өмсөж гоёод гурвуулаа хамтдаа орж ирсэн нь депутатууд, тэнд хуран цугласан олныг бас хөгжөөж, хөөргөж байв. “Ёохор хатирцгаана шүү” гээд зарим депутат нөхөрсө- гөөр хашгирч бай лаа. Р.Сандалхан, К.Зардыхан на рын депутат казах үн дэсний хувц саа өмсөж ирсэн байсан. Тэр үед одоогийнх шиг торго дурдан, хор гой дээлтэй хүн амьтан бараг бай гаагүй юм. Та нар санаж байгаа байлгүй дээ. Ардын Их Хурлын дарга Ж.Гомбожав гуай гэхэд л Үндсэн хууль батлагдсаныг ёсчлох ёслолын хуралдааны индэрт хүрэн ямаан хилэн дээлтэй, хажууд нь орлогч дарга нь болох, одоогийн УИХ-ын гишүүн “Фортуна” Н. Батбаяр бас нэг тиймэрхүү материалтай хүрэн дээлтэй, нэг орлогч Моондой нь хөх өнгийн ямаан хилэн дээлтэй зогсож байсан юм. Тийм зураг нь ч сонин хэвлэлд нийтлэгдэж байсан санагдана.
Үндсэн Хуулийн эх дээр Ерөнхийлөгч тамга дардаг ёслолын үед тамгыг нь түр барьж зогсдог АИХ-ын Ажлын албаны дарга, одоо ТЗҮААЭГ- ын дэд дарга Л.Ганбаатар дээл байхгүй санд раад л, телевизийн мэдээллийн агентлагийн Н.Мягмарын дээлийг гуйж авч өмсөн төрийн тэр ёслолд оролцож байсныг танилын хувьд би санах юм. Дээл нь бас хүрэн өнгөтэй ямаан хилэн. Зураг нь ном хэвлэлд гарсан байна билээ. Тэр үеийн амьдралын өнгө төрхийг тодотгох гэсэн үүднээс би үүнийг дурсаж байна. Хөөр баярын тухай ярьж байснаасаа холдоод явчихаж. Депутатууд, Улсын бага хурлынхан, ер нь хурал чуулган зохион байгуулж, Үндсэн хуулиа батлуулж ард нь гарсан хүмүүс бүгд л баярлах шиг болцгоосон. Ховордуухан байсан архи дарс ч тэр орой элбэг байсан. Депутатууд маань өдрийнхөөсөө ч илүү хөөрч, хөгжилдөж байсан санагдана...
Манай сониныхон маргааш нь өглөөний шуурхайд цуглав. Хот, хөдөөгийн үйл явдал, ажил амьдралын мэдээ сэлт ярьцгаав. Үндсэн хууль батлагдсаны хүлээн авалтын бор, шар мэдээ бас яригдав. Их хурлын танхимын хонгил, ариун цэврийн өрөө хавиас үйлчлэгч бүсгүй буриад малгай, дээл хувцас олж гэнэ. Манай депутат эрхлэгчдийн нэг нь “Ойлгож болох л мэдээ байна” гэж байсан юм. Учир юу вэ гэвэл Үндсэн хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван үеэрээ монголын уугуул байна гэдэг бил үү нэг тийм заалт байсан юм. Түүнийг эсэргүүцэж, бараг хурал хаяна энэ тэр гэж байгаад зөөллөж өөрчилсөн депутатууд бол буриад малгай тоорцогийн эзэд юм байх. Тэд баярлахаас ч аргагүй гэж байсан. Тэгээд л тухайн үед ам дамжсан тэр мэдээний араас нэг их хөөцөлдөөгүй юм. Түүнийг сонинд тавихын ач холбогдол ч нэг их байгаагүй. Манайхан тэгж буурь заагаад л өнгөрсөн. Харин Үндсэн Хуулийн төслийг хэлэлцүүлсэн хагас жил, хэлэлцэж баталсан 76 хоногийн мэдээлэл, сурвалжлагуудыг түмэн олондоо хүргэх шиг л болсон, түүхийг нь ч бичиж үлдээсэн. Хэлтсийнхэндээ, “Ардын Эрх”- ийнхэндээ, залгамжлагч нь болох “Өнөөдөр” сониныхондоо Үндсэн Хуулийн баярын мэнд хүргэе!