Хамтарсан Засгийн газраас гарахаа АН энэ сарын 6-нд “огцом” мэдэгдсэн нь дотоод улс төрд цочроо өгөхөөсөө илүү монголчуудад эрсдэл авчрахын дохио болоод байна. АН-ын хийсэн сонголтыг УИХ-д 45 суудалтай олонх МАН үнэн хэрэгтээ алга ташин хүлээж авсан билээ. Сайдын зургаан суудлын төлөө тэд яаж “алалцаж” байгаа нь үүний нотолгоо юм. С.Батболд харин харамссан нь үнэн байх. Яагаад гэвэл тэр галын төв цэгт ганцаараа шахуу үлдэж байна. Яг ийм үед түүнд “матросов” лугаа үнэнч нөхөр хэрэг тэй. Энэ мэдрэмжээрээ Тэргүүн шадар сайдаар томилуулахаар МАН-ын “улаан хамгаалагч”, намдаа хоёр дугаар хүн болох У.Хүрэлсүхийг санал болгосон биз ээ. Хэн хэнийгээ сайн мэдэхээс гадна бие биеэ нөхдөг олон чанар тэднээс ажиглагддаг. Энэ сонголт төөрөөгүй ч тэднийг хүнд сорилтууд хүлээж буй.
.jpg)
Монголд өрнөж эхэлсэнулс төрийн энэ үйл явдлаас хойш хоёр хоногийн дараа “Ройтерс” дэлхий дахины анхаарлыг татсан мэдээлэл дамжуулсныг манайхан тэр бүр сонсоогүй юм билээ. “Монголд учирч болох улс төрийн эрсдэл” гэж малгайлсан мэдээллийн эх сурвалж нь манай Төрийн ордон, хийсэн дүгнэлт нь хамтарсан Засгийн газраас АН гарсантай холбоотой учирч болох эрсдэлүүдийн ту хай. АН хамтрагчаа орхисон нь тогтвортой явж ирсэн дотоодын улс төрийн амьдралыг “халууруулж”, Монголд орж ирэх гэж байсан хөрөнгийн урсгалыг саармагжуулах гэнэ. Энэ байдал сонгууль хүртэл үргэлжилнэ. Таван толгойн хөрөнгө оруу лалтын гэрээ гацаанд орж, сөрөг хүчний байранд шилжсэн АН-ын довтолгооныг давж гарахын тулд эрх баригчид олсон мөнгөө халамжийн арга хэмжээнд ихээр зарцуулна. Энэ нь “голланд өвчин”-ийг сэдрээх аюултай. Монголд улс төрийн нөлөөгөө бэхжүүлэхийг Орос, Хятад хичээнэ. Монголын эрдэс баялгийн гол импортлогч Хятадын эрэлт одоогоор их мэт харагдаж байгаа ч энэ нь богино хугацааны зүйл байж болзошгүй гэсэн агуулгатай дүгнэлтийг “Ройтерс” хийжээ.
Тэгвэл 2009, 2010 онд дэлхий хямарч байхад монголчууд хохирол амсах нь битгий хэл эдийн засаг нь өндөр өсөлттэй гарч гайхуулж байв. АН, МАН хамтарсан засаг байгуулж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадсаных гэж судлаачид дүгнэжээ. Энэ бол Н.Алтанхуяг, С.Батболд нарын хамтдаа бахархах гавьяа мөн. Харамсалтай нь 2012 оны байдал тийм ч таатай харагдахгүй байна. Ийм үед нэг л зүйлийг сөрөг хүчнээс хүсэх хэрэг гарч байгаа юм. Ханилж явсан нөхрөө муулдаггүй монгол сайхан заншлаараа Засгийн газарт дэмжлэг үзүүлэхгүй юм гэхэд хор болж, саад бүү учруулаарай гэх гэсэн хэрэг. Монголчуудыг хариуцлагагүй улс төр хямраадаг гэмтэй гэх. Тийм учраас Засгийн газрыг тогтвортой ажиллуулж байж учирч болох улс төрийн эрсдэлүүдийг давж гарах бус уу.
ӨГСӨН ШИГ ӨГӨӨД, ӨС БҮҮ САНАГ
Салсан эхнэр, нөхрийн араншингаа МАН, АН хаях цаг болжээ. АН-ын аав болсон сайд нар төрхөмдөө буцлаа. Одоо хүүхдүүдээ татах биз. Тэгэхгүй бол дээгүүр өрнөсөн улс төрийн нөлөө доошоо орж бужигнах янз харагдаад эхэлчихэв. Би явахаас хойш гэсэн хоноцын сэтгэлгээгээр агентлаг, газарт АН-ын нэрээр очсон хүмүүсийн дийлэнх хандах болсон нь нууц биш юм. Тод жишээ нь ЭБЭХ-ний дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Ариунсан.
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар хамтарсан Засгийн газар байгуулах зөвшилцлийн хүрээнд газар, агентлагт албан тушаалтнаар орж ирсэн АНын гишүүдийг бүртгэж байгаа юм байх. Зарим нь ч сонгуульд нэр дэвших нэрээр албанаа саа чөлөөлөгдөж буй. Дунд, доод тушаалын хүмүүсийг халж солихдоо бодолтой хандах хэрэгтэй. Төрийн албаны хуулиар агентлаг, яамны хэлтэс, газрын дарга, албан тушаалтнууд намын харъяалалгүй байх ёстой. Гэхдээ намаа гэсэн сэтгэл зүрхтэй, тэр итгэл үнэмшлээрээ төрийн ажилд хөшүүн хойрго хандах явдал мэр сэр байгаа аж. Ажлын эрх ашгийн үүднээс халаа сэлгээнд хандахгүй бол дунд, доод шатандаа улстөржиж, төр хөлгүй болж ганхах аюул бийг хаана хаанаа бодож байхад илүүдэхгүй юм билээ. Энэ асуудлаар ЗГХЭГ-аас албан даалгавар, зөвлөмж гаргасан ч болохгүй гэх газаргүй. Зөвшилцөл нэгэнт эцэс болсон учир албан тушаалыг өгсөн шиг өгөөд өс бодолгүй явах хэрэгтэй.
СОНГУУЛЬ БУДЛИАНТАХ НЬ ХЭНД, ЯМАР АШИГТАЙ ВЭ
Улс төрд эрсдэл учруулдаг зүйлийн нэг нь хаа газрын сонгууль. Өмнөх үеийн сонгуулиудыг бодвол 2012 оных харьцангуй нээлттэй, хамгийн их будлиан гардаг санал тоолох ажиллагаанд хүний оролцоо байхгүй, сонгогчийн нэрсийн жагсаалтыг сонгуулийг зохион байгуулагч биш Иргэний бүртгэлийн төв байгууллага хариуцах болсон учраас тайван байхыг уриалмаар санагдана. Санал тоолох явцад дүнг өөрчилж будлиан гарахаас сэргийлэх, сонгуулийн дүнг нэгтгэн зарлах үйл явцыг хурдасгах, хүний оролцоог аль болох багасгах зорилгоор сонгуулийг автоматжуулах нь түгээмэл хандлага болж байна. Автоматжсан сонгуулийн үр дүнд олон нийтийн итгэл дээшилснийг судалгаа, баримтууд нотолдог.
Монгол Улс сонгуулийн эл хөгжилтэй хөл нийлүүлж, автоматжсан санал хураах, тоолох ажиллагаанд анх удаа шилжих бэлтгэлээ базааж буй. Тэгвэл сонгууль эхэллээ гэж саная. Сонгогч сана лын хуудсандаа тэмдэглэгээ хийгээд унших төхөөрөмж рүү хийнэ. Санал хураалт 20.00 цагт дуусмагц дүнг тоолж, нэгтгэх команд өгнө. Ингэсний дараа санал хураалтын төхөөрөмжид модем холбож интернэт гарцтай болж, хэсэг, тойргийн санал тоолох ажиллагаа, дүнг дэлгэцээр дамжуулна. Тойрог, хэсгийн хороонд зөв хөн төрийн алба хаагч ажиллах болсныг бас дуулгах нь зөв биз ээ. Ийм байсаар байтал сонгуулийг будлиантай болно гэж сур талчлаад байгаа хүмүүсийг олон түмэн ойлгохгүй байгаа юм.
Хэн ийм юм ёрлоод байна гэхээр төрд байж болох бүхий л өндөр албан тушаалыг хашиж амташсан, ард түмний сонголтоор тэндээсээ буусан, сонгуульд ялахгүйгээ эртнээс мэдсэн, төрийн эрхийг хууль бусаар авах санаархлаа хэдийнэ илчилсэн нөхдүүд л байна. Сонгуулийн санал хураах, тоолох үйл ажиллагаа хүнээс бараг хараат бус болчихоод байхад ийм авир гаргаж, будлиантай боллоо гэсэн шалтгаанаар төрийн эрхийг авахаар зэхэж байгаа нь улс төрд учирч болох нэг том эрсдэл.
Олон улсын судлаачдын ажиглалт, дотоодод болж буй хийгээд сонгуулийн үеэр болж мэдэх эрсдэлүүдийг энд тоймлохыг оролдов. Эвтэй, эх орон нэгтэйгээ ухамсарлаж байхгүй бол учирч болох бодит бэрхшээлүүд монголчууд бидний өмнө байсаар л байна.