Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажилласан 67 хүнийг Төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Цэргийн гавьяаны одонгоор дөрөв, Цэргийн хүндэт медалиар 49, Хөдөлмөрийн хүндэт медалиар 11, Шударга журамт медалиар 1 албан хаагчийг тус бүр шагнажээ.