Индонезын Ява болон Суматра арлын хооронд орших Анак Кракатау галт уул өнгөрсөн баасан гаргаас эхлэн дараалан гурван удаа дэлбэрч, 15 километрийн өндөрт үнс нурам цацав. Тус улсын Геологийн агентлагаас мэдээлснээр эхний дэлбэрэлт баасан гаргийн үүргийн 03.53 цагт бүртгэгдсэн бол гурван цаг орчмын дараа дахин идэвхжсэн байна. Харин хамгийн сүүлийн хүчтэй дэлбэрэлт уржигдар 20.23 цагт болжээ.
Галт уулын бүс нутагтай хөрш зэргэлдээ орших Жакарта хот болон Бантен мужийн зарим хэсэгт их хэмжээний үнс нурам унасны улмаас одоогоор найман нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсоон, 1558 нислэгийг цуцлаад байна. Үүнтэй холбоотойгоор Сингапур, Малайзын агаарын тээврийн компаниуд ч Жакарта чиглэлийн зарим нислэгээ цуцалжээ. Индонезын эрх баригчид агаарт тархсан үнс нурамтай холбогдуулан иргэдийг амны хаалт, нүдний шил зүүх, гадаа байх хугацаагаа багасгахыг зөвлөв. Түүнчлэн үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулсан байна.
У.Сүрэн