Монголын үндэсний дуу бүжгийн чуулгын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч, хөөмийч Д.Баярбаатар “Дээд тэнгэрийн онгод” нэртэй ардын урлагийн тоглолт хийх аж. Улаанбаатар паласт энэ сарын 26-нд болох уг тоглолтод үндэсний дуу бүжгийн чуулгын хөгжимчид, бүжигчид оролцоно. Монгол ардын хөгжим, уртын дуу, бүжиг, хөөмийн урлагийг нэг дороос үзэж болох нь.