“Бранжелина” буюу “Анжелина Жоли”, “Брэд Пит” нарыг холливудын алдарт жүжигчнээр нь бид сайн мэднэ. Харин “Анжелина”-гийн 15 настандаа татуулж байсан фото модель зураг олны сонирхлыг татжээ. 34 настай одын багын зураг ч царай зүсээрээ ялгарахаар үзэсгэлэн төгс аж. Энэ сарын 26, 27-нд түүний зургийг үнэ хаялцуулан худалдах юм гэнэ. Анжелина-гийн зургууд 400-600 ам доллар хүрнэ гэж таамаглаж байгаа аж.