Чанар, тvргэн шуурхай vйлчилгээгээрээ олны танил FujiFilm-ийн хамт олон хvмvvсийн хоббиг дэмжин тэдэнд хамгийн чанартай хор, цаасаар хаана ч байхгvй хямд vнээр гэрэл зургаа угаалгах боломжийг олгож байна. Учир нь гэрэл зургийн салбарт анхдагч FujiFilm компани vvсгэн байгуулагдсаныхаа 15 жилийн ойг тохиолдуулан гэрэл зураг угаах vйлчилгээний vнээ огцом хямдруулж vйлчлvvлэгч олондоо бэлэг барьж байна.
Дашрамд сонирхуулахад, FujiFilm-ийн хамт олон зураг угаах дуудлагын vйлчилгээ нэвтрvvлж эхэлсэн нь vйлчлvvлэгчдийн талархлыг хvлээгээд байна. Хэрэв та 10-аас дээш ширхэгтэй зураг угаалгах бол 1905 утсаар захиалга өгөхөд л болно. FujiFilm-ийн vйлчилгээний төвийн vндсэн тарифаар тооцогддог аж.