“Дорнын цагаан саран”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг олон дууны ая данг тааруулсан хөгжмийн зохиолч Д.Баттөмөр уран бүтээлийн тайлангаа хийх гэж байна. Түүний тоглолтод УГЖ Д.Сосорбарам болон үе, үеийн алдартай дуучид оролцож ая дуугаа өргөнө. Тоглолтыг ДБЭТ-ын хамт олон найруулж тавихаар төлөвлөж байна. Тоглолтод түүний сүүлийн үед туурвисан алдартай бүтээлүүд нь эгшиглэнэ.