Хойд Байгалийн Ярки гэдэг газарт эхэлсэн Байгалийн их загасчлалд монголын загасчид оролцлоо. Яркид загасчдад зориулан Байгаль далайн мөсөн дээр 109 газарт отог бэлтгэжээ. Уг арга хэмжээнд Оросын Эрхүү, Братска, Северобайкалс, Омск, Красноярск болон бусад бүс нутгаас ирсэн загасчид оролцож байгаагийн зэрэгцээ Европын холбоо, Канад, Англи, Францын төлөөлөгчид иржээ. Манай монголоос бүтэн нэг баг оролцож загас барьж байгаа юм байна. Омскийн багт таван настай хүү орж байгаа нь энэ жилийн хамгийн залуу загасчин болж байгаа юм. Тэр анх удаагаа биш өмнө нь аавтайгаа хамт загасчилж байсан туршлагатай загасчин аж.