Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордны дэргэдэх “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгийнхан Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан “Ану хатан” түүхэн дуурыг ДБЭТ-т тоглох гэж байна.
Дуурийн зохиолыг зохиолч, яруу найрагч Д. Дашдондов бичиж, хөгжмийг Б. Цэрэндондов туурвижээ. “Ану хатан” дуурьт Монголчуудын зан заншил, язгуур урлагийн онцлог шинжийг шингээснээс гадна баруун Монгол ард түмний аж амьдрал, туулж ирсэн түүхийг илэрхийлэхийг зорьсон байна.
Уг дуурийн Ану хатны дүрийг С. Ариун-Эрдэнэ, Галдан бошгот хааны дүрийг дуурийн дуучин Б. Баттөр, Аат түшмэлийн дүрийг дуучин Б. Мөнхбат нар тайзнаа амилуулж байгаа юм.