Нийслэлийн онцгой комис хуралдан ирэх сарын 2-нд БЗД-ын VI-р хорооны нутаг дэвсгэр дэх Цэргийн 44-р байранд “Команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар болжээ.
Сургалтанд Нийслэлийн мэргэжилийн бүх албад оролцох бөгөөд арга хэмжээгээр газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, гамшгаас хамгаалах албад, мэргэжилийн ангийг гамшгийн үед ард иргэдийг хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах юм.