Шог зохиолч СГЗ И.Цэрэнжамц Дархан хотод “Илааршихуй” нэртэй бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Шог хошин зохиол, элэглэлээс бүрдсэн уг тоглолт инээдмийн баярын өдөр тоглогдох аж. Урлагаар цангаж явдаг хөдөөгийн үзэгчид нэг өдрийг элгээ хөштөл инээж өнгөрүүлэх бололтой.