“Могжоохон” хүүхдийн уран бүтээлчдийн холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоо, Нийслэлийн соёлын газар, Хөгжмийн зохилч багш нарын холбоо хамтран хүүхдийн 100 дууны дөрвөн цомог гаргахаар болжээ. Хүүхдийн дууны хамгийн томоохон бүтээл болох энэхүү цомог ирэх тавдугаар сард хүүхдүүдийн гар дээр очих юм байна. Одоогийн байдлаар цомгийн ажил ид дундаа явж байгаа учир дуулах авьяастай хүүхдүүдийг хамтран ажиллахыг урьж байна. Зууны шилдэг 100 дууг 3-16 насны 30 гаруй хүүхдээр дуулуулах ажээ.