Үндэсний язгуур урлагийг дэлхий дахинд таниулах зорилгоор Н13 продакшны уран бүтээлчид “Introduction to nomads” цомог гаргаад буй. Үндэсний хэв маягийг бөмбөрийн хэмнэл, гитарын аялгуутай хослуулдаг тус продакшний бүрэлдэхүүнд “A sound”, “Бөртэ” хамтлагийн уран бүтээлчид харьяалагддаг бөгөөд залуус “Алтайн магтаал”-ыг өөрсдийн хэв маяг, стилиэр амилуулснаа сонсогчдын хүртээл болгох гэж байна. Мөн “Introduction to nоmads” цомогт багтсан аялгуунаас бүрдсэн “Nonstop” тоглолтоо СТӨ-нд хийхээр төлөвлөж байна.