Өвөрхангай аймгийн театрын хамт олон МҮОНРТ-ын алтан фондод үлдэх чанартай, бүрэн хэмжээний тоглолт хийхээр бэлтгэж байна. Тэд концертын хөтөлбөртөө анхаарч, зөвлөгөө авахаар хотоос төгөлдөр хуурч М.Цогбадрах, гавьяат жүжигчин Х.Үнэнхүү нарыг урьж, ажиллуулж байгаа гэсэн. Он жилийн уртад мартагдахгүй, түүх болох бичлэгт ардын болон сонгодог урлагийн хөтөлбөрөөс гадна орчин үеийн дуу хөгжим ч багтжээ. Уг тоглолтыг ирэх Цагаан сард зориулан бэлтгэж байгаа аж.
Ж.Эрдэнэ