Чех-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд манай улсад урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулах юм байна. Үүнд Чех улсын тухай үзэсгэлэн энэ сарын 19-нөөс 30-нд, кино өдрүүд 15, 18, 22-ны өдрүүдэд болох аж. Мөн чех хоол болон шар айрагны долоо хоног энэ сарын 23-30-нд “Kempinski” зочид буудалд болно.